Компанийн танилцуулга


Ай Би Си Смарт ХХК нь 2016 оноос хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж улсын бүртгэлд 2021 бүртгүүлж үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Манай байгууллага нь өдгөө албан байгууллага болон хувь хүн нийлсэн 1000+ гаруй харилцагчид, 5000+ гаруй хяналтын камер худалдан борлуулж, 500+ нэвтрэх систем суурилуулалт, 600+ дохиолын систем хийж гүйцэтгэсэн байна.

Манай байгууллага нь 30 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдагаас 15 мэргэшсэн инженер техникийн ажилтан, 10 Борлуулалтын ажилтантайгаар үйл ажиллагаа эрхэлдэг болно.

Эрхэм таны үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд нийцсэн мэдээлэл технологийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон хамтран ажиллахдаа бид үргэлж таатай байх болно.

Гүйцэтгэх захирал

Г.УУГАНБОЛД

Мэндчилгээ


Эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтган, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Манай байгууллага нь Гэрээт мэдээлэл технологийн инженер, хяналтын камер, нэвтрэх систем, гал хулгайн дохиолол, компьютерын худалдаа, сүлжээний тоног төхөөрөмжийн худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Бид мэдээлэл технологийн шийдэл, дэвшилийг монголдоо албан байгууллага болон хүвь хүнд хүргэж ажиллаар зорилт тавин ажиллаж байна.

Ай Би Си Смарт ХХК-нь Монгол улсын иргэн бүрд Аюулгүй тав тухтай орчиныг бий болгохыг төлөө хяналтын камержуулалтыг чанарын өндөр түвшинд хийж гүйцтгэн өдийг хүртэл 2000 гаруй харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээгээ хүргээд байна.

Бид үйл ажиллагааны тогтвортой байдалыг хангах үүднээс инженер техникийн ажилчиддаа тогтмол хөгжүүлэх тал дээр анхаарч UNIVIEW, MIKROTIK, HIKVISION, ZKTECO албан ёсны сертификат эзэмжүүлж илүү мэргэжлийн түвшинд ажиллах бололцоогоор хангадаг билээ.

Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, бидний амжилтыг бүтээлцэж ирсэн, бүтээлцэж яваа харилцагч, түншүүд болон нийт ажилтнууддаа баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд, угтан тосож буй амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулахын ерөөл өргөе.

Ай Би Си Смарт ХХК